Тавтай морилно уу!

Herein we would like to publish innovation related accounting & financial analyzing also acquant with new ideas created by Prof.T. Yondon for last period etc.

2015-03-27, 06:35

Нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн зарим хичээлийн хөтөлбөрийн тухай, Нийтлэл 28

Нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн зарим хичээлийн хөтөлбөрийн тухай, Нийтлэл 28

Их, дээд сургууль (ИДС)-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд хийж л байдаг ажлын нэг бол хичээлийн хөтөлбөрийн баяжуулалт, шинэчлэлт байдаг. Гэтэл түүнд шинэ санаа, шинэ мэдлэг гэдэг нэр өргөмжилж, энэ хаягийн доор 2013 оны эцсээс төрийн өмчийн их сургуулиудын бүтцийг өөрчилж, удирдлагыг шинэчилж, тэдгээрийг цаашид хувьчлах бэлтгэлийг хангуулах гэсэн баримжаатай ажил хийсэн нь санал хуваагдлыг нэлээд дагуулаад авав. Дэлхийн бөмбөрцгийн өөр талд орших, эдийн засаг, санхүү, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн түвшин, соёл, зан заншил, уламжлал, боловсролын тогтолцоогоороо эрс ялгаатай ямар нэг гадаад орны боловсролын бодлогыг шинэчлэлт, өөрчлөлт нэрээр хуулбарлаж суралцагчид дээр туршиж ирсэн нь боловсролын уламжлалт, түүхэн, тогтвортой шинж чанарт сөрөгөөр нөлөөлдөг байж магадгүй юм. Санхүү, НББ-ийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг гадаадаас хуулбарлахгүйгээр өмнөхөөс нь эрс өөр, цоо шинэээр бүтээж, дэлхийн шилдэг их сургуулиудад жишиг болохуйцаар хэрэгжүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн ч үр дүнгийнх нь сураг бараг гарсангүй. Дээд боловсролын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхэд UNESCO, Дэлхийн банк тал бүрийн туслалцаа үзүүлдэг бололтой. Мөн Монголын талаас ч төслийн зөвлөх, хэрэгжүүлэгч багийн гишүүд гэж байдаг гэнэ. Хөтөлбөрийн шинэчлэлийн хороодод Сангийн яамны холбогдох нэгж, НББ-ийн мэргэшсэн сургалт эрхэлдэг институт, хүрээлэнгийн ажилтнууд, их сургуулийн НББ-ийн тэнхимийн эрдэмтэн, багш нар хүч хавсран ажилласаар байдаг болов уу гэж бодох юм. Гэхдээ Монголын НББ-ийн бакалаврийн болон түүний дараах мэргэшүүлэх төрөл бүрийн сургалт, судалгааны түвшин, технологи, дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд танигдаж хүлээн зөвшөөрөгдөх байдал нь чамлалттай байх шиг. Санхүүгийн тайлагналын нэвтрэлт, нягтлан бодох бүртгэлийн арга зүйн удирдлага, татварын төлөвлөлт, ногдуулалт, төлөлтийн өнөөгийн нөхцөл байдал нь татварын өршөөлийн хуулийн төсөл гэгчийг 2 дахь удаагаа яригдаж эхлэхэд хүргэж байгаа бололтой. Мэргэшсэн үйл ажиллагаанд хөтөч болж чадах, шинжлэх ухаанлаг, дэлхийн санхүү, НББ-ийн хөгжлийн зүй тогтолт хандлагыг баримжаалсан, алсын хараатай заавар, журам, арга зүй, сурах бичиг, гарын авлага бэлтгэж өгдөггүй, мөн энэ чиглэлээр ажиллах чадвартай ер бусын өвөрмөгц шинээр сэтгэдэг сургагч багш, судлаачид дутагдаж байгаа нь өнгөрсөн хугацаанд уул, уурхайн чиглэлээр байгуулсан томоохон гэрээ, тохиролцооны үр дүн, хэрэгжилтийн явц, хожимын болзошгүй үр дагавар харуулж эхлээд байгаа нь ажиглагддаг. Гадаадын хөрөнгө оруулалтын техник-эдийн засгийн үндэслэл, дэлгэрэнгүй болон нэгтгэсэн олон хувилбарт тооцоо бэлтгэхэд санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, санхүүгийн тооцооллын математик загварчлал, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, бүтээгдэхүүн, төлбөрт ажил, үйлчилгээний зардлыг хуримтлуулан бүртгэж өртөг тооцох арга, борлуулалтын орлого, түүний үр дүнг тооцож хуваарилах талаар мэргэшсэн шинжээчдийг татан оролцуулж байх нь эрсдэлийг сааруулахад зохистой болов уу гэж төсөөлөх юм. “Зардлын нягтлан бодох бүртгэл”-ийн анхны сурах бичгийг Азийн Хөгжлийн Банкны ивээн тэтгэлэгээр орчуулж 2000 онд Сангийн яамнаас эрхлэн сургалтанд гаргасан цаг үеийн дараахан бие даасан судлаач Бид нар санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн илүү шинжлэх ухаанлаг, олон хувилбарт агуулгатай сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийг бүтээсэн. Эдийн засаг, санхүү, НББ-ийн сургалт, судалгааны чиглэлээр бие даан хөдөлмөрлөж, бүтээж сургалтын ажилдаа хэрэгжүүлсэн 220 орчим санхүү, НББ-ийн математик загварын шинэ мэдлэг, шинэ санаа, санамсаргүй нээлтээ хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор tyondon-@yahoo.com., tyondon-researcher блог сэтгүүлдээ 16,217 хуудас, 211 нийтлэлийг сүүлийн жилд байршуулж, дэлхийн шилдэг их сургууль, судалгааны төрөлжсөн багуудад нийгмийн зарим сүлжээгээр удаан хугацааны туршид, олон давтан танилцуулж, хэлэлцүүлж байв. Энэ удаа tyondon.blogspot.com-д 2012 оны 3 сарын 27-нд байршуулсан  Tentative syllabus of managerial accounting subject хэмээх нийтлэлээ танилцуулав. Гадаадын шилдэг их сургууль, санхүүгийн мэргэшсэн шинжилгээний алдартай төвүүдийн хэрэгжүүлдэг санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, НББ-ийн математик загварчлалын сургалтын хөтөлбөр, түүний агуулга, судалгааны арга, технологи нь дэлхий дахины нийгэм, эдийн засгийн маш түргэн өөрчлөгдөж шинэчлэгдсээр байгаа үйл явцын өрнөлтөөс нэлээд хоцорсон, сургалтанд үеэ өнгөрөөсөн, шууд тооцооны аргыг түлхүү хэрэглэдэг, шинэ мэдлэг, шинэ санаа бүтээх ажлыг бүхэлдээ орхигдуулсан нь 1999 онд багшийн ажилд анхлан хөл тависан тэр цагаас л ажиглагдаж билээ. Шинэчлэн өөрчлөх нийтлэлээсээ дэлхийн шилдэг их сургууль, судалгааны багуудад нийгмийн сүлжээгээр яаравчлан хүргүүлж, хэлэлцүүлж эхэлсэн маань түүний өмнөхөөсөө эрс ялгагдах шинэ, дэвшилтэт, давтагдашгүй байдлыг нь дэмжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгосон. Иймэрхүү эдийн засаг, санхүү, НББ-ийн шинэчлэл, өөрчлөлтийн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийг Монголыхоо шинжлэх ухаан, боловсролын шийдвэр гаргагч, эрдэмтэн, судлаачдад ойлгуулах, дэмжүүлэх нь олон арван жил шаардах, багагүй эсэргүүцэлтэй тулгарах зүйл байдаг бололтой. Дээрх чиглэлээр дэлхийн шилдэг их сургуулийн түвшинд жишиг болохуйц сургалтын хөтөлбөр, лекцийн файл, блог нийтлэл, сурах бичиг бүтээх, үр дүн нь шууд гарах шинэ мэдлэг, шинэ санаа хэрэгжүүлэхэд ердөө 6 сараас 1 жилийн хөдөлмөр л шаардлагатай! Зүтгэл, санаачлага байвал эдийн засаг, санхүү, статистик, хөдөлмөр, татвар, НББ зэрэг мэдлэгийн салбараар гайхалтай, дахин давтагдахааргүй академик мэдлэг, прагматик хэрэглээг бүтээхэд Монгол орондоо ерөнхий боловсролын дунд сургуульд эзэмшсэн шинжлэх ухааны суурь мэдлэг, дээр нь бакалаврын түвшний мэрэгжлийн болоод мэргэшүүлэх сургалтыг нэмэрлэхэд л бүрэн хангалттай! Хөдөлмөр, хөдөлмөр, бас дахин хөдөлмөр л дутаад байх шиг. Please apply to Tunteg Yondon-Google plus for more information with images & text.

 

Илгээх | 968 хүн уншсан | Бичсэн: school of economics

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

“Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд

Европ, Америкийн шилдэг их сургуулиуд, тэдгээрийн эрдэмтэн, багш нар л боловсрол, шинжлэх ухааны ш...

Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт

Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт 2015 оны 10 дугаар сарын 1-ээс хэрэглээний математик, м...

Шинэлэг сургалт

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн шинэчлэл, өөрчлөлтийн шилдэг, чанартай, оюунлаг сургалттай байгуу...

2015.10.01-ээс сургалт эхэлнэ

2015 оны 10 дугаар сарын 1-ээс хэрэглээний математик, математик-статистикийн аргад суурилсан эдийн...

Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт

Америк, Европын шилдгийн шилдэг их сургуулийн хэрэглээний математикийн жишиг түвшинд санхүүгийн мэ...

Сургалтын шинэ сайт нээгдлээ

Хэрэглээний математик, математик-статистикт суурилсан санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, санхүүгийн м...

Шинэ сайт нээгдлээ

Монголын санхүүгийн мэрэгжлийн шинжээчдийн холбоонд нэгдээрэй. Монголын санхүүгийн мэрэгжлийн шинж...

Судалгаа,чадамжид суурилсан сургалт

...

Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37

...

Судалгаа,чадамжид суурилсан сургалт

Судалгаа, чадамжид суурилсан математикийн сургалтыг дэлхийн шилдэг их дээд сургуулийн түвшинд суда...

Санхүүгийн мэргэшсэн шинжилгээний сурналт, The course of chartered fin analysis

Дэлхийн шилдэг их сургуулийн эконометрикс,эдийн засаг,санхүү,бүртгэлийн математикийн жишиг агуулга...

2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.

2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт[1]. The...

Шилдэг сурах бичгийг эндээс хайгаарай!

Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэрэгжлийн шинжилгээ, хэрэглээний математикий...

Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34

Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34 Даяарчлал, зах зээлийн эдийн засгийн н...

1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33

1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33 Шинэчлэлийн болон шийдвэрийн за...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 53424 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax