Тавтай морилно уу!

Herein we would like to publish innovation related accounting & financial analyzing also acquant with new ideas created by Prof.T. Yondon for last period etc.

2014-12-02, 05:51

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Т.Ёндонгийн хагас хувьсах (холимог) зардлын өөрчлөлтийн шинжилгээний ер бусын гайхалтай бөгөөд хэрэгжүүлж болохуйц аргууд. 1-4 дүгээр хэсгүүд, Нийтлэл 12

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Т.Ёндонгийн хагас хувьсах (холимог) зардлын өөрчлөлтийн шинжилгээний ер бусын гайхалтай бөгөөд хэрэгжүүлж болохуйц аргууд. 1-4 дүгээр хэсгүүд, Нийтлэл 12

Шинээр сэтгэхэд баримталдаг 5 энгийн дүрмээ энэ ялдамд сийрүүлэв. Үүнд: 1. Шаргуу хөдөлмөрлөх. Оюутан байхаасаа багш нарынхаа сургасны дагуу амьдралын тодорхой зорилготой байж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө тэмүүлж, түүндээ баримжаалж өөрийгөө алхам алхмаар хөгжүүлэхийг боддог байв. 2010-аад оны дээд боловсролын “Дээд математик”, “Эдийн засгийн математик”, “Математик загварчилал”, “Экнометрикс”, “Математик статистик”, “Бизнесийн математик”-ийн хичээлийн сургалтын агуулга 1970-аад онд Бид нарын оюутан байхдаа судалж байсныхаас төдийлөн ялгагдахгүй нь ажиглагдсан юм. Иймээс сурагч байхаасаа бага зэрэг сонирхож байсан математикийн хичээлээс мартагдаагүй үлдсэн тэрхэн хэсгийг өөрийн үндсэн мэргэжил болох нягтлан бодогчийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэхэд ашиглахаар шийдэж, энэ ажилд сүүлийн 10 гаруй жилд багшаар ажилласан хугацаагаа зориулсан билээ. Эхний ээлжинд санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, санхүүгийн тайлангийн шинжилгээ, зардлын бүртгэл болон удирдлагын бүртгэлийн хичээлийн лекцийн агуулгыг академик өндөр түвшинд прагматик хандлагатайгаар өөрчилж эхэлсэн. 2. Шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийг зөвхөн өөрөө зүтгэж бүтээх. Бусдын бүтээснийг орчуулан хуулбарлаж судалгаа хийхээс аль болохоор татгалзвал зохистой. Мөн ашигласан мэдээллийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор бусдаас хэт их ишлэл, зүүлтийг авч ашиглах нь өөрийн бодол санааг бусдынхад захируулахад хүргэдэг уршигтай. Өнгөрсөн 90 жилд Монголын бүх шатны боловсролын тогтолцоо, түүний шинэчлэл орчуулан хуулбарладаг бэлэнчлэх сэтгэлгээнд түшиглэсээр ирснийг өөрчлөх шаардлагатай болжээ.  Гадаадынханаас урьтаж шинээр сэтгэж мэдлэг, нээлт бүтээж, түүнийгээ түгээх, экспортлох, бусдыг араасаа дагуулж замчлахын оронд бэлэнчлэн хуулбарлах зүйлд анхаарлаа хандуулсаар 2014 оныг үдэж байгаа бололтой. Түрүүлж бие дааж бүтээх сэтгэлгээний урдуур орчуулан хуулбарлах сэтгэлгээ хөндөлдчихөөд байгаа нь ажиглагдсаар байна. Дэлхийн шилдэг эрдэмтэдийн алдартай 100 лекц болон ерөнхий боловсролын 500 видео хичээлийн орчуулгаар боловсролын шинэчлэлийн зарим талыг төлөөлүүлэх боломжгүй. Энэ бүхэн нь боловсролыг хэт хялбарчлах, үнэгүйдүүлэх, сэтгэлгээний хоосрол руу алхам алхмаар түлхэх хий үзэгдэл мэтээр тэнүүчилж, үйлчилж магадгүй. Судалгааны нэгэнт хүрсэн үр дүнгээ хэн нэгэн хүн болон байгууллагын ашиг сонирхолд нийцүүлж өөрчлөн засамжлахаас татгалзах ёстой гэж үздэг. Бие даасан судлаачдын хувьд үйл ажиллагааны хараат бус байдал илүүтэй хангагддаг давуу талтай. 3. Бусдаас өөрөөр сэтгэх. Судалгааныхаа мэдээллийн баазад логик дүгнэлт хийж, түүний хөгжил, өөрчлөлтийн зүй тогтолт хандлага, чиглэл, нөлөөллийг аль болохоор өөрөө биечлэн бүтээсэн томъёо, загвар, тоон мэдээлэл боловсруулах аргаар илэрхийлж биежүүлэх нь зохистой байдаг. Энэ нь хүмүүс юмс үзэгдлийг гол төлөв дүрс хэлбэрээр хүлээн авч шүүн тунгааж, эрэгцүүлэн бодож, шийдвэр гаргадагтай холбоотой. Өөрийн нийтлэлээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан дэлхийн шилдэг их сургуулиуд, тэдгээрийн зэрэглэл тогтоодог байгууллага, судалгааны мэргэшсэн баг, олон улсын төрөлжсөн байгууллагад илгээн хэлэлцүүлж байх нь чухал байдаг. 4. Оюунлаг хувилбарт сонголт хийх. Өөрийн судалгааны үр дүнгийн зөв эсэхийг хэрэглэгчдэд хүргэхээсээ урьд нь дахин дахин шалгах хэрэгтэй болдог. Нэг зөв үр дүнд хоорондоо огтхон ч хамааралгүй хэд хэдэн хувилбараар хүрч чадаж байвал өөртөө итгэх итгэлийг баталгаажуулдаг билээ. Шийдвэрлэхээр сонгосон асуудлаа цогц байдлаар судлах нь зөв байх гэж үздэг. Aнгли хэл дээр бичсэн нийтлэлээ Google.com байршуулж, түүнийг үзэж танилцсан хандалтын тоонд байнга дүн шинжилгээ хийж байх нь зохистой байдаг. 5. Энгийн бөгөөд хэрэглээнд шууд хэрэгжих зүйлсийг сонгож судлах. Хэрэглээний математикийн сурах бичгийн агуулга нь эдийн засаг, санхүү, менежмент, маркетинг, нягтлан болох бүртгэл, татвар, цалин хөлс, зардлын сургалттай холбогдоогүй байдаг, эсвэл тэдгээрийн зүй тогтолт хөгжил, өөрчлөлтийн шалтгаан, нөлөөллийг судлахад y=a+bx; y=a+b/x зэрэг шугаман  илэрхийлэл ашиглаж хэт хялбарчилдаг нь нийтлэг тохиолддог. Хоёр тал руу хэлбийсэн эдгээр туйлширал нь хэрэглээний тодорхой асуудлуудыг шууд шийдвэрлэхэд баримжаалж  холбогдох хичээлийн сургалтыг шинэчлэх, өөрчлөхийг шаардах болсон билээ. Энэ удаа тогтмол хэсэг болон хувьсах хэсгээс бүрэлдэх холимог зардлын шинжилгээний олон хувилбарыг санхүүгийн  мэргэшсэн шинжилгээ, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн сургалтанд анхдагч нь болж санаачлан хэрэгжүүлсэнтэйгээ танилцуулж байна. Энэхүү шинэ санаа, шинэ мэдлэг, санамсаргүй нээлтээ 4 багц хэсэг (Parts: 1; 2; 3 & 4)-ээс  бүрдсэн “Tyondon’s family researching team: Tyondon’s extraordinary unique & feasible methods on variance analysis of semi variable (complex) expenses гэсэн ерөнхий нэртэйгээр 2013 оны 7 сарын 31ээс 8 сарын 16-ны өдрүүдэд tyondon.blogspot.com-д байршуулсан болно. Шууд бус зардлын хуваарилалт, түүний хэлбэлзлийн шинжилгээнд шугаман алгебрь, хувьсах хэмжигдхүүнийг ээлжлэн орлуулах арга, дифференциал тоолол, логарифмын хувиргалт, статистик математикийн элементүүдийг өвөрмөгцөөр хэрэглэх дээд боловсролын сургалтын цоо шинэ чиглэлийг Бид нар бүтээснээрээ хэрэглээний математик болон математик-эдийн засаг, математик-санхүүгийн судалгааны эрэл хайгуул, агуулгад мэдэгдэм өөрчлөлт оруулсан билээ. Үүнтэй холбогдуулан зөвлөхөд Google.com-оор “Notable greatest & genius discoveries in modern & updated mathematical models of economics & finance” буюу “Эдийн засаг, санхүүгийн орчин үеийн, өөрчлөгдсөн математик загварын онцгой агуу их, суут нээлтүүд” хэмээх хайлт хийвэл Бид нарын бүртгэлийн хаяг Tunteg Yondon- Googgle plus”-тай танилцах боломжтой болно.
Жич: Зургаарх нийтлэлийг нь Tunteg Yondon-Google plus-аас танилцаарай.



 

 


Илгээх | 159 хүн уншсан | Бичсэн: school of economics

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

“Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд

Европ, Америкийн шилдэг их сургуулиуд, тэдгээрийн эрдэмтэн, багш нар л боловсрол, шинжлэх ухааны ш...

Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт

Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт 2015 оны 10 дугаар сарын 1-ээс хэрэглээний математик, м...

Шинэлэг сургалт

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн шинэчлэл, өөрчлөлтийн шилдэг, чанартай, оюунлаг сургалттай байгуу...

2015.10.01-ээс сургалт эхэлнэ

2015 оны 10 дугаар сарын 1-ээс хэрэглээний математик, математик-статистикийн аргад суурилсан эдийн...

Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт

Америк, Европын шилдгийн шилдэг их сургуулийн хэрэглээний математикийн жишиг түвшинд санхүүгийн мэ...

Сургалтын шинэ сайт нээгдлээ

Хэрэглээний математик, математик-статистикт суурилсан санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, санхүүгийн м...

Шинэ сайт нээгдлээ

Монголын санхүүгийн мэрэгжлийн шинжээчдийн холбоонд нэгдээрэй. Монголын санхүүгийн мэрэгжлийн шинж...

Судалгаа,чадамжид суурилсан сургалт

...

Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37

...

Судалгаа,чадамжид суурилсан сургалт

Судалгаа, чадамжид суурилсан математикийн сургалтыг дэлхийн шилдэг их дээд сургуулийн түвшинд суда...

Санхүүгийн мэргэшсэн шинжилгээний сурналт, The course of chartered fin analysis

Дэлхийн шилдэг их сургуулийн эконометрикс,эдийн засаг,санхүү,бүртгэлийн математикийн жишиг агуулга...

2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.

2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт[1]. The...

Шилдэг сурах бичгийг эндээс хайгаарай!

Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэрэгжлийн шинжилгээ, хэрэглээний математикий...

Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34

Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34 Даяарчлал, зах зээлийн эдийн засгийн н...

1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33

1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33 Шинэчлэлийн болон шийдвэрийн за...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 53424 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax